Бизнес аяллын хөтөлбөр

Манай Бизнес аяллын хөтөлбөр нь Монголын бизнес эрхлэгчид, байгууллагын удирдлагууд болон мэргэжилтнүүдэд зориулан Европын зах зээл, инноваци, бизнесийн орчныг газар дээр нь танин мэдэх боломжийг олгох зорилготой.

Энэхүү аяллын хүрээнд оролцогчид Герман болон Европын холбооны улсуудад зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэн, мэргэжлийн хурал, семинар, сургалт, бизнесийн уулзалтуудад оролцох боломжтой. Энэ нь дэлхийн зах зээлийн чиг хандлага, шинэ технологи, инновацийн шийдлүүдийг ойлгохоос гадна олон улсын түншлэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээдэг.

Үүний зэрэгцээ аяллын хөтөлбөрт Европын соёл, түүх, хотуудыг танин мэдэх соёлын болон аялал жуулчлалын хэсэг багтсан байдаг. Оролцогчид Frankfurt, Berlin, Munich зэрэг Европын нэр хүндтэй хотуудтай танилцаж, бизнес аяллыг соёлын туршлагатай хослуулан өнгөрүүлэх боломжтой.

Бидний зорилго бол бизнесийн хөгжил, олон улсын туршлага, соёлын аяллыг нэгтгэсэн үнэ цэнтэй аяллын туршлагыг бий болгох юм.

  • Олон улсын үзэсгэлэн, экспо аялал

    Европт зохион байгуулагддаг томоохон салбарын үзэсгэлэн, экспод оролцох, шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцах.

  • Салбарын сургалт, семинар, воркшоп

    Мэргэжлийн сургалт, богино хугацааны воркшоп, салбарын туршлага судлах хөтөлбөрүүд.

  • Бизнес уулзалт ба түншлэл байгуулах хөтөлбөр

    Европын компаниуд, байгууллагуудтай B2B уулзалт, танилцах арга хэмжээ.

  • Салбарын туршлага судлах айлчлал

    Үйлдвэр, компани, байгууллагуудаар зочилж, бодит туршлага судлах.

  • Соёлын болон хотын аялал

    Европын түүхэн хотууд, музей, соёлын дурсгалт газруудаар хамт олноороо эсвэл харилцагч, үйлчлүүлэгч нараа аялуулж амраах.

  • Бизнес ретрит ба сүлжээ үүсгэх аялал

    Бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцох, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх аялал. Эсвэл энэ хүрээнд хамт олны баг бүрдүүлэх, соёлыг бий болгох аялал хамаарна.

*Educational Tours (Боловсролын аялал)

*Cultural Discovery Tours (Соёлын танин мэдэх аялал)

*Team & Organizational Tours (Байгууллагын аялал)

*Premium Europe Tours (Дээд зэрэглэлийн Европ аялал)